ЭБМЗ-ийн салбар хуралдааны зар /2025-03-14/
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх салбар хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ХХ-2025-05 дугаар хуралдаан 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
| № | Төслийн нэр | Захиалагч | Боловсруулагч | 
| 1 | Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Баянголын төмрийн хүдрийн ордын Баруун ба Төв хэсгийн баруун урд хүдрийн биетүүдэд 2019-2023 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тодотгол тайлан. | Болд төмөр ерөө гол ХХК | Болд төмөр ерөө гол ХХК | 
| 2 | Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Уртын дэнж нэртэй талбайн Баруун уртын хөндийн зүүн дэнжийн хайгуулын 40.5-50-р шугам, Уртын голын хөндийн доод хэсгийн баруун дэнжийн хайгуулын 53-56-р шугамуудын хооронд 2023 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. | Цогт онон ХХК | Цогт онон ХХК | 
| 3 | Төв аймгийн Лүн сумын нутагт орших Аргал нэртэй алтны үндсэн ордод 2016-2024 онд гүйцэтгэсэн эрэл-хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. | Монгол металл консалтинг ХХК | Хан өрнөд майнинг ХХК | 
| 4 | Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт орших Бүдүүн ухаагийн хайлуур жоншны ордод 2020-2023 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын нөөцийн тодотгол тооцооны үр дүнгийн тайлан. | Хунт өгөөж ХХК | Баян овоот майнинг ХХК | 
| 5 | Хэнтий аймгийн Батноров сумын нутагт орших Бэрхийн хөндий I, II жоншны ордод 2023-2024 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. | Эй Жи Золбоот ХХК | Эмералд стоне ХХК | 
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ
	
