ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ТҮР ЗОГСООХ ТУХАЙ
Арвандолоодугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жил, Монгол түмний уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан төв, орон нутагт тээвэрлэгдэж байгаа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэх маршрутыг батлах, тээврийн замд харгалзан хүргэх ажлыг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд түр хугацаагаар зогсоож байгааг мэдэгдье.
Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах ажлын хүрээнд тэсэлгээний ажил хийж буй компаниудад тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, дурдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллахыг анхааруулж байна.
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР
2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр