Нээлттэй дуудлага худалдааны зар мэдээ
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 591 дүгээр тогтоолоор 58-79УНБ / Хьюндай Соната-6 / автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.
1. Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:
Хьюндай Соната-6 /суудлын/ 58-79 УНБ дугаартай автомашин нь 2008 онд ашиглалтад орсон. Одоогийн байдлаар нийт 279065 км-ийн гүйлттэй, KMHET41AP9A636210 арлын дугаартай хөдөлгүүрийн багтаамж 2359 см куб /Бензин / явах эд анги хэвийн явж байгаа рулийн доод аппарат, гидрийн насос сольсон. Гаднах үзэмж хэвийн.
Дуудлага худалдаа болох хугацаа |
2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 15:00 цагт |
Дуудлага худалдаа болох газар |
Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын зааланд / Чингэлтэй дүүрэг 4-р хороо / |
Худалдах доод үнэ |
Хьюндай Соната-6 суудлын автомашин 58-79 УНБ улсын дугаартай худалдах доод үнэ 4,000,000.00 / Дөрвөн сая /төгрөг |
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ |
Худалдах доод үнийн 25% буюу 1,000,000.00 / Нэг сая/ төгрөг |
Ялсан этгээдийг тогтоох журам |
Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна. |
Худалдах , худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл |
Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. |
Дэнчинг байршуулах данс |
Хүлээн авагч байгууллага: Ашигт малтмал газрын тосны газар Дансны дугаар: 100900018408 Төрийн сан - АМГТГ-ын сонгон |
2. Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл
3. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, Оролцогчийг бүртгэх
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14:00 цаг хүртэл Чингэлтэй дүүрэг 4-р хороо Засгийн газрын 12 дугаар байр баруун жигүүр АМГТГ-ын 1 давхрын хүлээлгийн танхимд битүүмжилсэн баримтыг хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.
4. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Ашигт малтмал, газрын тосны газрын авто баазад очиж үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, бүртгэх хугацаа хөрөнгийн талаарх мэдээллийг 99082773, 86044880, 263702 утсаар авна уу.