АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь хэсэгт “хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор” 48.6.3 дахь хэсэгт “ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөөцийн зэрэглэлийг ахиулах ашиглалтын хайгуулыг тухай бүр хийж, ажлын төлөвлөгөө, тухайн жилийн болон хайгуулын ажлын үр дүнгийн тайланг энэ хуулийн 48.1.2-т заасны дагуу” ирүүлнэ гэж заасан.
Иймд 2024 оны хайгуулын ажлын жилийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлнэ үү.
АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ХЭЛТЭС