Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори нь БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацын Монгол дах, төлөөлөгчийн газар “КОМИР Эм Жи Эл” ХХК-тай хамтран боловсруулж, Стандарт хэмжил зүйн газрын ТХ20 Уул уурхай, ашигт малтмалын стандартчиллын техникийн хорооны хурлаар хэлэлцэн дэмжигдэж, Стандарт хэмжил зүйн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн С/51 дүгээр тушаалаар MNS 7056:2024 “Нүүрсэн шахмал түлш ба түүний үндсэн түүхий эдээс гар аргаар дээж авах”  МУ-ын стандартыг шинээр батлуулав. 

Тус стандартын хамрах хүрээ нь  хяналт шалгалт үнэлгээ хийх явцад үйлдвэрийн талбай, агуулах, овоолго, борлуулалтын цэг, вагон, ачааны машинаас нүүрсэн шахмал түлш ба түүний үндсэн түүхий эдийн дээжийг гар аргаар авахад хамаарна.