Ханшийн мэдээлэл зарлах тухай
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн34.5 дахь хэсэгт (энэ хуульд америк доллароор илэрхийлсэн зардлын тооцоог хийхдээ тухайн өдрийн Монголбанкнаас тогтоосон албан ёсны ханшийг баримтална)гэж заасан.Иймд 2024 оны хайгуулын ажлын тайлан боловсруулж зардлын доод хэмжээг тооцоолохдоо Монгол банкнаас зарласан тухайн оны ам.долларын дундаж ханшийг 3390.15 төгрөгөөр тооцохыг анхаарна уу.