Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх анхдугаар салбар хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.

 

 

Хэлэлцэх асуудлын дараалал:

 

Төслийн нэр

Захиалагч

Боловсруулагч

1

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Хадан хөв нэртэй барилгын чулууны ордод 2023 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Үлэмж Агро ХХК,

Кеестонресурс ХХК

2

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Ловонгийн хөндий нэртэй барилгын чулууны ордод 2023 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.

Хэрлэн орд ХХК

Кеестонресурс ХХК

3

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Хөх чулуутын ам-1, 2 нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах  “Сайн хөөвөрийн баруун урд үргэлжлэл” хүрэн нүүрсний ордод 2017-2023 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.              

Уулс ноён ХХК

Алтайн хар азарга групп ХХК

4

Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших “Өгөөмөр-IV” алтны шороон ордод (ХШ-630-с ХШ-654-ийн хооронд) 2018-2023 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажил, нөөцийн шинэчилсэн тооцооны ажлын үр дүнгийн тайлан.

Хос хас ХХК

Хос хас ХХК

5

Увс аймгийн Тариалан сумын нутагт орших Зайсан салаа нэртэй алтны шороон ордод 2022 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тодотгол тайлан.

Хар тарвагатай ХХК

Жи Эм прожект ХХК

6

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Хөөврийн тал нэртэй хүрэн нүүрсний ордод 2021-2023 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.  

Алтан зул тур ХХК

Алтан зул тур ХХК

7

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Дөрвөлжийн хар нэртэй барилгын чулууны ордод 2023 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан.  

Ханбогд карьер ХХК

Ханбогд карьер ХХК

 

 

 

ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ