ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ, ИМПОРТЛОХ, ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ЯВУУЛАХ, ПИРОТЕХНИКИЙН ХЭРЭГСЭЛ ҮЙЛДВЭРЛЭХ, ИМПОРТЛОХ, ҮЗВЭРИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД: 


Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой, Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан холбогдуулан төв, орон нутагт тээвэрлэгдэж байгаа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн замд харгалзан хүргэх ажлыг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал түр зогсоож байгааг мэдэгдье.

Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах ажлын хүрээнд тэсэлгээний ажил хийж буй компаниудад тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, дурдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллахыг анхааруулж байна. 

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр