“Хариуцлагатай уул уурхайн кодекс”-ын танилцуулах сургалтыг зохион байгууллаа

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас хэрэгжүүлж буй “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-ын танилцуулах сургалтыг Ашигт малтмал, газрын тосны газрын Орон нутаг дахь төлөөлөл хариуцсан газрын таван бүсийн удирдах албан тушаалтан, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтнүүдийн дунд амжилттай зохион байгууллаа.

Цаашид МУУҮА нь эрдэс баялгийн салбарын компаниудын хариуцлагатай, ил тод үйл ажиллагааг дэмжих, сайжруулах зорилгоор олон талт харилцааг дэмжиж, Ашигт малтмал, газрын тосны газар болон бусад талуудтай нягт хамтран ажиллаж, Хариуцлагатай уул уурхайн кодексыг өргөн хүрээнд хэрэгжүүлэхийн төлөө хамтын ажиллагаагаа улам сайжруулахаар хэлэлцлээ.


 

Мөн орон нутагт тогтмол сургалтууд зохион байгуулж, хариуцлагатай уул уурхайн бүсийн чуулганыг хамтран зохион байгуулах талаар харилцан тохиролцлоо.