Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй дараах аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 554 дүгээр шийдвэрээр цуцалсныг мэдэгдэж байна. Үүнд:

 

ТЗ-ийн төрөл, дугаар

Анх олгосон огноо

Аймаг, сум

Талбайн хэмжээ /га/

Талбайн нэр

Эзэмшигчийн нэр

1

XV-021672

2020.10.26

Дундговь,

Адаацаг

2450.68

Хар уул

“Ланд-Оре” ХХК

2

XV-019158

2015.10.28

Хэнтий,

Жаргалтхаан, Цэнхэрмандал

332.38

Уулбаян

“Авад майнинг” ХХК


АМГТГ, Кадастрын хэлтэс