Хойд бүс: Тарьсан модоо арчилж, цэнэглэе

Ашигт малтмал, газрын тосны газрын Орон нутаг дахь төлөөлөл хариуцсан газрын Хойд бүсийн төлөөлөгчид “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн “Морин хуур” цогцолборт газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч долоон аж ахуйн нэгжтэй хамтран, 2023-2024 оны хооронд 4500 хайлаас тариад байна.

Ийнхүү тарьсан модоо арчилж, ургуулах үүднээс тогтмол усалгааг хийж байгаа ба намрын цэнэг усалгааг өнөөдөр /2024.11.07/ аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулжээ.