Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн анхааралд
Геологи, уул уурхайн мэдээллийн системийн шинэчлэгдсэн хувилбараар 2025 оны уулын ажлын төлөвлөгөө, 2024 оны уулын ажлын тайланг хүлээн авахаар болсон билээ. Үүнтэй холбогдуулан системийн шинэчлэгдсэн хувилбар болон төлөвлөгөө, тайлангийн маягтуудад орсон өөрчлөлт, маягтуудыг хэрхэн бөглөх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Пүрэв гарагийн 09:00 болон 14:00 цагуудад “Ялалт плаза” төвийн 7 давхрын хурлын зааланд зохион байгуулах гэж байна.
Иймд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд холбогдох мэргэжилтэн, инженер, техникийн ажилтнуудаа өргөнөөр оролцуулна уу.
Сургалтын хөтөлбөрийг хавсаргав.
Энд дарж бүртгүүлнэ үү.
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР
УУЛ УУРХАЙ ХЭЛТЭС