Аж ахуйн нэгжүүдийн анхааралд
Геологи, уул уурхайн мэдээллийн систем шинэчлэгдэж байгаатай холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/121 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Хайгуул, уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг хүргүүлэх, ирүүлэх, хүлээн авах заавар” болон хайгуулын, уулын ажлын төлөвлөгөө, тайлангийн маягтуудад өөрчлөлт оруулах гэж байна.
Иймд та бүхэн дээрх заавар болон маягтуудад оруулах саналаа 2024 оны 12 дугаар сарын 01-ний дотор sereeter.d@mrpam.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Энд дарж заавартай танилцана уу.
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР
2024 оны 11 дүгээр сарын 01