Газрын тос, нүүрсний шинжилгээний мэргэжилтнүүд сургалтад хамрагдав
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний эх үүсвэрийн чанарын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл (2021-2025) хэрэгжиж буй.
Төслийн хүрээнд 2024 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд БНСУ-ын Газрын тосны чанар хангамжийн газар (К-Петро), “Комих Эм Жи Эл” ХХК-иас хамтран газрын тосны бүтээгдэхүүн, нүүрсний шинжилгээний мэргэжилтнүүдэд зориулсан хоёр дахь удаагийн сургалтыг АМГТГ-ын УУГТТЛ-д зохион байгууллаа.
Тус сургалтад газрын тос, нүүрсний бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй байгууллагын 50 орчим мэргэжилтэн хамрагдлаа.
Сургалтаар газрын тосны бүтээгдэхүүний 10 нэр төрлийн тоног төхөөрөмж, нүүрс нүүрсэн бүтээгдэхүүний дөрвөн төрлийн тоног төхөөрөмжид суурилсан онол, практик хосолсон мэдлэгийг олгож, салбарын мэргэжилтнүүд хамтын ажиллагаагаа сайжруулан, харилцан туршлага солилцлоо.