1. Хятадын эхний  гурван улирлын нүүрсний импортын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 29.8%-аар буурчээ

             Хятадын Гаалийн ерөнхий хорооны 10 дугаар сарын 13-ны статистикийн мэдээллээр, 9-р сард Хятадын нүүрсний импортын хэмжээ 17.77 сая тонн болж,  өнгөрсөн сараас 280 мянган тонноор буюу 1.6%-аар нэмэгдсэн бол өнгөрсөн жилийн мөн үеэс 3.39 сая тонноор буюу 16.02%-аар буурсан байна. 1-9-р сарын Хятадын нүүрсний импортын нийт хэмжээ 156.36 сая тонн болсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 66.47 сая тонноор буюу 29.8%-аар буурсан байна.

9-р сард 730 мянган нүүрс экспортолсон нь өмнөх жилийн мөн үеэс 290 мянган тонноор буюу 65.91%-аар нэмэгдсэн байна.  1-9-р сарын Хятадын нийт экспортолсон  нүүрсний хэмжээ 4.02 сая тонн болсон ба өнгөрсөн жилийн  мөн үеэс 344.8 мянган тонноор  буюу 7.89%-аар буурсан байна.

Хятадын коксжих нүүрсний эхний 8 сарын импортын байдал

(экспортлогч орнуудаар)

 

 

Эх сурвалж

Коксжих нүүрс

Хэмжээ

Үнийн дүн

хэмжээг хувиар  илэрхийлбэл

үнийн дүнгийн хэмжээг хувиар  илэрхийлбэл

 

Дундаж үнэ

(ам.доллар/ тонн)

(1,000 тонн)

(1,000 ам.доллар)

 

 Нийт

32,437.10

2,722,094.00

100%

100%

84

1

Австрали

17,432.40

1,721,187.00

53.7

63.2

99

2

Монгол

8,429.46

353,650.60

26

13

42

3

Канад

3,668.17

378,722.50

11.3

14

103

4

ОХУ

2,362.37

222,566.70

7.3

8.2

94

5

Индонез

231.01

16,028.18

0.7

0.6

69

6

Шинэ зеланд

188.49

16,597.79

0.6

0.6

88

7

АНУ

115.21

12,163.44

0.35

0.44

106

Тус улсын эхний 8 сарын коксжих нүүрсний импортын нарийвчилсан мэдээллээс харахад, нийт коксжих нүүрсний импортын хэмжээний 54%-ийг Австрали улсаас, 26%-ийг Монгол улсаас, 11.3%-ийг Канад улсаас,  7.3%-ийг ОХУ-аас тус тус импортолсон байна.   

НҮҮРСНИЙ ХЭЛТЭС