Хугацаа: 2016 оны 3 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд

ХаанаКанад Улс , Торонто хот,  Метро Торонто Хурлын Танхим

2016 оны 3 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Канад Улсын Торонто хотноо зохион байгуулагдах Уул уурхайн чуулга уулзалт(PDAC)-д Монгол Улсын уул уурхайн салбар уламжлал ёсоор оролцохоор Уул уурхайн сайдын 2015 оны 10 сарын 28-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 223 дугаар тушаалаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Энэхүү Олон улсын Уул уурхайн чуулга уулзалтад Монгол Улсаас оролцож, уул уурхайн шинэ төсөл, хөтөлбөрөө Канадын болон олон улсын хөрөнгө оруулагч нарт танилцуулан сурталчлах, хамтран ажиллах зорилгоор хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүдээ сурталчлах Монгол Улсын Уул уурхайн салбарын бизнес форум болон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, төслөө сурталчлах үзэсгэлэн зохион байгуулахаар ажиллаж байна.

Чуулга уулзалтад Монгол Улсын Төрийн байгууллагууд, уул уурхайн салбарын  төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд дараах байдлаар оролцох боломжтой:

  1. Бизнес форумд оролцох;
  2. Үзэсгэлэнд оролцох;
  3. Арга хэмжээнд оролцох боломжгүй бол арга хэмжээний үеэр тараагдах Монгол Улсын Уул уурхайн салбарыг сурталчилсан товхимолд төсөл, танилцуулгаа байршуулж оролцох.

Чуулга уулзалтанд оролцохыг хүссэн компани байгууллагуудад нэгдсэн журмаар мэдээлэл өгөх уулзалтыг 2015 оны 12 сарын 11-ний өдрийн 09.00 цагт Уул уурхайн яамны Хурлын танхимд зохион байгуулах тул 2015 оны 12 сарын 10-ны өдрийн дотор Бүртгэлийн хуудсыг бөглөн дараах хаягаар ирүүлнэ үү.

E-mail хаяг: erdenetsetseg@mm.gov.mn , byambadorj@mram.gov.mn, Утас: 88084835, 311122, 99121625, 267179

Бүртгэлийн хүснэгтийг энд дарж  татаж авна уу.

Жич: http://www.pdac.ca/convention цахим хуудаснаас чуулга уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ