“Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо”-ноос санаачлан Уул уурхайн яам, АМГ, ГТГ, МХЕГ, ШУТИС, МУИС зэрэг байгууллагууд 2009 оноос хамтран зохион байгуулж ирсэн "МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ" чуулга уулзалт 2016 оны 3 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Корпорейт Конвеншн Төвд 8 дахь удаагаа зохион байгуулагдах болсоныг Та бүхэнд албан ёсоор мэдэгдэхэд таатай байна.

Геологи-эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, Монгол орны геологи-стратиграфи, тектоник-магматизм, стрүктүр, ашигт малтмал-металлогени, ашигт малтмалын ордын эрэл-хайгуулын аргачлал ба үр дүн, гидрогеологи-геоэкологийн асуудлуудыг хөндсөн илтгэл хэлэлцүүлгүүд энэ удаагийн чуулга уулзалтаар хийгдэнэ. 

Геологи, эрдэс баялгийн салбарын мэргэжилтэн, бизнес эрхлэгч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.