Геологийн баримтын төв архивт хадгалагдаж байгаа тайлангийн анхдагч баримтыг цэгцэлж, бүртгэлжүүлж үйлчилгээнд гаргах боломжтой боллоо
ЭБМТТ-ийн Геологийн баримтын төв архивт хадгалагдаж байгаа тайлангийн төрөл бүрийн хээрийн тэмдэглэлийн дэвтэрүүд, лабораторийн шинжилгээний хариунууд, хавсралт зураг болон бусад эх баримтуудыг төрөлжүүлэн эмхлэн цэгцэлж, сэргээн засварлаж, архивын стандарт хэмжээгээр хавтаслаж ном болгон, тоо бүртгэлд хамруулан, эрэл хайлтын программ дээр “Анхдагч материалын нэгж” үүсгэн нийтийн үйлчилгээнд гаргах боломжтой болголоо.
Уг дэд төслийн ажлын санхүүжилтийг УУХҮЯ дэмжлэгтэйгээр улсын төсөвт суулгаж, “Сүүдэрт хайрхан” ХХК, “Ландмап” ХХК-ийн багийн бүрэлдэхүүн: төслийн ахлагч геологич инженер М.Сүнжидмаа, геологич инженер Б.Бүжинлхам, Д.Ганчимэг, Ш.Ариунжаргал, Б.Мөнхзул, Н.Лхагвахүү, Б.Сүрэнхорол, Э.Угтахбаяр, М.Байгалмаа, П.Саранцэцэг, Э.Улаанхүүхэн, техник геологич Э.Алтаншагай, Н.Оюундэлгэр, Д.Дэнсмаа, Э.Цолмон, З.Мөнх-Эрдэнэ, Б.Энхзаяа, туслах ажилчин А.Төгөлдөр, Ч.Наранцэцэг, О.Шинэцэцэг, З.Баярбилэг, Б.Билгүүн З.Эрдэнэбилэг нар ажиллаж амжилттай дуусгалаа.