Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаар  зарлигаар    Алтан гадас одонгоор Ц.Төгс, Б. Чинбат, Б.Болормаа  Хөдөлмөрийн хүндэт медалиар Д.Өлзийсайханыг, Төрийн албаны тэргүүний ажилтнаар Б.Оюун нарыг шагнасныг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Дэд сайд Д.Загджав, Төрийн нарийн бичгийн дарга  Г.Нандинжаргал нар    гардуулав.

Шагнал гардуулах үеэр сайд Д.Сумъяабазар "Салбарын тэргүүний хамт олондоо яамны удирдлагуудын нэрийн өмнөөс баяр хүргэе. 2018 он өнөөдрийн амжилтын гараагаар эхлэж байгаа шиг Монгол Улсын хөгжлийн суурийг тавьсан, өгөөжтэй он байгаасай гэж хүсэн ерөөж байна. Төрийн өндөр дээд одон медаль хүртсэн хүмүүстээ цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе" гэлээ.