Дэлхийн зах зээл дээр 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 481.94 ам.долл /баррель 63.94 ($)/, “WTI” төрлийнх 459.99 ам.долл/баррель 58.95 ($)/ ханштайгаар хаагдсан нь өмнөх долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Brent” түүхий тос 2.46  хувиар, “WTI” төрлийн түүхий тос 3.79 хувиар тус тус өссөн байна.

2017 оны 11 дүгээр сарын 28-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 41 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 72, Аи-92 автобензин 53, дизелийн түлш 28, ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байна.    

2017 оны 11.21-11.27-ны өдрүүдэд ОХУ-аас Сүхбаатар боомтоор А-80 автобензин 2514.0 тонн, Аи-92 автобензин 5598.0 тонн, Аи-95 автобензин 507.0 тонн, дизелийн түлш 8493.0 тонн, ТС-1 725.0 тонн, Боршоо боомтоор  А-80 автобензин 50.0 тонн, Аи-92 автобензин 58.0 тонн, Аи-95 автобензин 44.0 тонн, дизелийн түлш 470.0 тонн, Эрээнцав боомтоор А-80 автобензин 179.0 тонн, Аи-92 автобензин 222.0 тонн, дизелийн түлш 1487.0 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирээд байна.

Улаанбаатар хотод А-80 автобензиныг 1480₮, Аи-92 автобензиныг 1630₮, Дизель түлшийг 1720₮-өөр борлуулж байна.

Бөөний борлуулалтын хувьд А-80 автобензин 1400-1460₮, Аи-92 автобензин 1520-1600₮, Дизель түлш 1540-1670₮, Орон нутагт А-80 автобензин 1410-1550₮, АИ-92 автобензин 1510-1690₮, Дизель түлш 1500-1790₮-өөр худалдаалагдаж байна.

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭЛТЭС