Канад улсын Элчин сайдын яамны Худалдааны хэлтсийн дарга ноён Стивен Басадурын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа Канадын бизнес эрхлэгчдийн төлөөлөл 14 хүнтэй багт 2017 оны 10-р сарын 26-ны өдөр Баянгол зочид буудалд АМГТГ-ын ГХХ-ийн дарга М.Батбаяр, ЭБМТТ-ийн дарга Г.Золсайхан нар уулзаж, Агентлагийн бүтэц зохион байгуулалт, Монгол улсын геологи, ашигт малтмал, газрын тосны чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулж, сонирхсон асуултанд нь хариулт өглөө.