Газрын тосны тээвэрлэлт явагдах хэвийн нөхцөл бүрдлээ

Өнөөдөр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Л.Раднаасүрэн “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн Ерөнхийлөгч Зян Вэйдүн нар нь “Петрочайна дачин тамсаг” ХХК 2017 онд багтаан Тамсаг 21 дүгээр талбайгаас газрын тос тээвэрлэх хатуу хучилттай автозамын Техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлыг хийж дуусган шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, 2018 онд багтааж ашиглалтанд оруулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, аймгийн эдийн засаг, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж, орон нутагт төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар харилцан тохиролцов.
Мөн газрын тосны олборлолтын Тосон-Уул 19, Тамсаг 21 дүгээр талбайн үйл ажиллагаанд шаардлагатай ажлын байр, туслан гүйцэтгэх ажлуудад, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтэнд орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийг давуу эрхтэйгээр хамруулж ажиллах талаар харилцан тохиролцож “Санамж бичиг”-ийг байгууллаа.

Ийнхүү талууд харилцан тохирч, санамж бичигт гарын үсэг зурснаар газрын тосны тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бүрдэж байна.