Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, тэсэлгээний ажил явуулах, пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, үзвэрийн зориулалтаар ашиглах ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД!


Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуультай холбогдуулан төв, орон нутагт тээвэрлэгдэж байгаа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн замд харгалзан хүргэх ажлыг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын 12-ны өдрийг дуустал түр зогсоож байгааг мэдэгдье.


Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах ажлын хүрээнд тэсэлгээний ажил хийж буй компаниудад тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, дурдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллахыг анхааруулж байна. 

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр