Хойд бүсийн “Хариуцлагатай уул уурхай-2024” өдөрлөгт урьж байна
Эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Хойд бүсийн "Хариуцлагатай уул уурхайн өдөрлөг" арга хэмжээг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, BGR төсөл хамтран Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулах гэж байна.
Хаана, хэзээ: 2024 оны 09-р сарын 12, 13-нд Хөвсгөл аймаг, Мөрөн хотын ЗДТГ
Бүртгүүлэх: Энд дарж бүртгүүлнэ үү.
Хурлын хөтөлбөр: Энд дарж татаж авна уу.
Холбоо барих: 88122302, 88889878
Иймд Булган, Орхон, Хөвсгөл аймгуудын нутагт орших хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Та бүхнийг тус арга хэмжээнд идэвхтэй оролцож салбарын цаг үеийн мэдээ, мэдээлэл болон хариуцлагатай уул уурхай, байгаль орчны талаар мэдээлэл авахыг урьж байна.
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР
2024 оны 09 дүгээр сарын 04