Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр зогсоох тухай
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, тэсэлгээний ажил явуулах, пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, үзвэрийн зориулалтаар ашиглах ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ДАРААХ МЭДЭГДЛИЙГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА.
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан зөвхөн Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт тээвэрлэгдэж байгаа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн замд харгалзан хүргэх ажлыг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 07 дугаар сарын 14-ний өдрийг дуустал түр зогсоож байгааг мэдэгдье.
Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүднээс тэсэлгээний ажил хийж буй компаниудад тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтын зохицуулж, дурдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллахыг анхааруулж байна.
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР
2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр