ЭБМЗ-ийн салбар хуралдааны зар
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцэх 16 дугаар салбар хуралдаан 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
№ |
Төслийн нэр |
ААН |
1 |
Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт орших “Зээгт” чулуун нүүрсний ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-2 |
Сэкер ресорсус монголиа ХХК |
2 |
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт орших "Хадагтайн хөндийн эх" алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэл |
Монголиан метал майнинг групп ХХК |
3 |
Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Баянхонгор аймгийн Өлзийт сумдын нутагт орших “Үзүүрт” ашиглалтын талбай дахь Билгэхийн сайрын Жалга-1, Жалга-2 дунд, доод болон Шаазгайт дэнж-1, 2 алтны шороон ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол |
Имперо майнинг ХХК |
4 |
Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт орших "Сүртийн ам" нэртэй алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол |
Галт-Үнэг ХХК |
5 |
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Ширээ-2” нэртэй элс, хайрганы ордыг ил арга ашиглах техник-эдийн засгийн үндэслэл |
Би эл транс ХХК |
6 |
Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт орших Их булаг-1 элс, хайрганы холимгийн ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл |
Өв идэр ХХК |
7 |
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Өндөр нэртэй барилгын чулууны ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэл |
Ган майнинг ХХК |
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ