Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн Ашигт малтмал, газрын тосны газрын 14 албан хаагч энэ өдөр /2024.05.22/ тангараг өргөлөө.

Тангараг өргөх ёслолд АМГТГ-ын дарга Л.Баярмандал бусад газар, хэлтсийн дарга нарын хамт оролцож, Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн хүмүүст салбарын нэрийн өмнөөс амжилт хүсэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албанд нэр төртэй, хоёргүй сэтгэлээр ажиллахыг захисан юм.

 “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн  Төрийн захиргааны албан хаагчийн тангарагаа өргөлөө.