УУХҮЯ: Бүсийн албан хаагчдыг чадавхжуулах ажлыг эрчимжүүлж байна
Уул уурхай, хүнд үйлдэрийн яам нь орон нутгийн хэмжээнд геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын талаарх төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, АМГТГ-ын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, сурталчлан таниулах зорилгоор 6 салбар газрыг байгуулсан.
Эдгээр газруудын албан хаагчдыг чадавхжуулах ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга өнгөрөгч өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж буй уурхайнуудад ажиллаж, хөндөгдөж буй асуудлуудтай танилцаж, зөвлөгөө мэдээлэл өглөө.