“Эрдэс баялаг-эмэгтэйчүүд IV” чуулга уулзалтад урьж байна
Эрдэс баялгийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлуудыг нь тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний IV чуулган 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болох гэж байна.
Энэ удаагийн чуулган “Хүртээмжтэй уул уухайн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” уриан дор геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох юм.
Холбогдох мэдээллийг салбарын аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн ба чуулга уулзалтын зохион байгуулалтад бүхий л төрлийн дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байгаа тул салбарын хамт олныг хамтран ажиллахыг уриалж байна.
Та бүхэн дараах холбоосоор хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж бүртгүүлнэ үү.
Бүртгүүлэх холбоос: https://bit.ly/3UfPXtd
Салбарын бүсгүйчүүд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.