ЭБМЗ-ийн өргөтгөсөн хуралдааны зар
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн СТР/24-01 дүгээр өргөтгөсөн хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
| № | Төслийн нэр | ААН | 
| 1 | Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тооройншандын нүүрсний ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол | ЕАИ ХХК | 
| 2 | Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Овоот толгой” ордын нүүрсийг нойтон технологиор баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл | Саусгоби сэндс ХХК | 
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ
