Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцэх 20 дугаар салбар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 09:00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын хурлын танхимд эхэлнэ.

Хэлэлцэх асуудлын дараалал:

 

Төслийн нэр

ААН

1

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Төмөртолгойн төмрийн хүдрийн ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1

 

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК

2

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт орших "Нугын тохой" нэртэй элс хайрганы холимгийн ордыг ил уурхайн аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл

 

Хөвсгөлзам ХХК

3

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших "Сангийн далай" нуурын давсыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл

Талстнуур Нөхөрлөл /ББН/

4

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт орших хайлуур жоншны хүдрийг флотацийн аргаар баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-2

Эм Си Ти Ти ХХК

5

Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Баруун цагаан дэлийн хайлуур жоншны ордыг ил болон далд аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-2

Эм Си Ти Ти ХХК

 

ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ