Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон баяжуулах, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн анхааралд
Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны Уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг 2023 оны 12 дугаар сарын 01-ний дотор ирүүлнэ үү.
Хэрэв дараа жил үйл ажиллагаа явуулахгүй тохиолдолд АМГТГ-ын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар батлагдсан “Хайгуул, уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг хүргүүлэх, ирүүлэх хүлээн авах заавар”-ын 4.2-т заасны дагуу “Х” төлөвлөгөөг ирүүлэх үүрэгтэйг мэдэгдэж байна.
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН
УУЛ УУРХАЙН ХЭЛТЭС