Сонгон шалгаруулалтын талбайн байршлын зураг

Ашигт малтмал, газрын тосны газар нь Газрын тосны тухай хууль болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/247 дугаар тушаалыг тус тус үндэслэн Газрын тосны хайгуулын Нялга XVI, Хөх нуур XVIII, Сүхбаатар XXVII талбайнуудад 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Хайгуулын талбайн захиалга хүлээн авах хугацаа 60 хүртэл хоног байх бөгөөд хайгуулын талбайд эхний захиалга хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн дотор захиалга хүлээн авах эцсийн хугацааг төрийн захиргааны байгууллага зарлана. Иймд сонирхсон аж ахуйн нэгж, хуулийн этгээд та бүхнийг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцохдоо сонирхсон талбайн сонгон шалгаруулалтын багц материалыг худалдан авч, түүний дараагаар Газрын тосны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан бичиг баримтыг бүрдүүлэн захиалгын материал ирүүлнэ.

Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 7777-1900 утсаар Газрын тосны хайгуулын хэлтэстэй холбогдох, oil.tender@mrpam.gov.mn munguntugs.l@mrpam.gov.mn цахим шуудангаар захидал илгээн тодруулах боломжтой.

Ашигт малтмал, газрын тосны газар