Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны А/55 тушаалаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлэх, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-т заасны дагуу олон нийтээс санал авахаар байршуулж байна.

            Хуулийн төсөлтэй танилцаж, холбогдох саналаа 2023 оны 5 дугаар сарын 24-ний дотор unurnasan@mmhi.gov.mn цахим хаягаар ирүүлэхийг хүсэе.

  1. Хуулийн төсөл.
  2. Хуулийн төслийн үзэл баримтлал.
  3. Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан /2021 он, 2023он/
  4. Ашигт малтмалын тухай хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ /2021 он, 2023 он/
  5. Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд хийсэн зардлын тооцооны тайлан /2021 он, 2023 он/