АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
БНСУ-ын буцалтгүй тусламжаар Ашигт малтмал газрын тосны газар, КОЙКА хамтран 2021-2025 онд хэрэгжүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог сайжруулах төслийн хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 04 дүгээр сарын 21-ний өдрүүдэд төслийн хэрэгжүүлэгч БНСУ-ын Газрын тосны газар /К-Петро/-аас газрын тосны бүтээгдэхүүний чанарт тавигдах стандарт шаардлага, хяналтын тогтолцоо, хууль эрх зүйн орчин, бүтээгдэхүүнд шинжилгээ хийх арга технологийн талаарх сургалтыг зохион байгуулж Ашигт малтмал газрын тосны газар, Гаалийн Ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын Дорнод аймгийн харьяа лаборатори, Монголын газрын тос боловсруулах үйлдвэр, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж ТӨҮГ-ын холбогдох албан хаагчид хамрагдлаа.
Төслөөр Уул уурхай, газрын тосны төв лабораторийн барилгыг шинэчлэн засварлаж олон улсын стандартад нийцсэн шинэ орчныг бий болгох, шинжилгээний тоног төхөөрөмж нийлүүлэх, шинжилгээ хийх шинжээчдийг чадавхжуулах зэрэг ажлуудыг төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлж байна.