Газрын тосны хайгуулын Дарьганга XXIV талбайд захиалга хүлээн авах эцсийн хугацааг зарлах тухай

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн А/27 дугаар тушаалын дагуу хайгуулын Дарьганга XXIV талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах захиалга авах эцсийн хугацаа 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17.30 цагт тасалбар болно.                                   

Захиалагч нь Уул уурхайн сайдын 2014 оны 202 дугаар тушаалын 2, 3, 4, 5 дугаар хавсралтуудын дагуу бэлтгэсэн захиалгын материалыг Газрын тосны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Уул уурхайн сайдын 2014 оны 202 дугаар тушаалаар батлагдсан Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журмын 2.2.3 ба 2.27-д тус тус заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлнэ.                                                                     

Газрын тосны тухай хуулийн 34.5-д заасан хайгуулын талбайн үйлчилгээний хөлс болон Дарьганга XXIV талбайн судалгааны багц материалын үнийг Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн банкин дахь 106000079846 дугаар ам.долларын дансанд, эсхүл Төрийн сан банкин дахь 100900018008 дугаар төгрөгийн дансанд тус тус шилжүүлнэ. Захиалга хүлээн авах эцсийн хугацаанаас хоцорч ирүүлсэн захиалгыг хүлээн авахгүй болно. Талбайн захиалгын иж бүрдлийг Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журмын 3.1-т заасны дагуу хянан үзэж, захиалгыг хүлээн авах эсэх тухай захиалагчид ажлын 5 өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ.

Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 7777-1900, 88082894 утсаар Газрын тосны хайгуулын хэлтэстэй холбогдох, oil.tender@mrpam.gov.mn, munguntugs.l@mrpam.gov.mn цахим шуудангаар захидал илгээн тодруулах боломжтой.

Ашигт малтмал, газрын тосны газар