ЭБМЗ-ийн ашигт малтмалын орд ашиглах техник-эдийн засгийн үндэслэл хэлэлцэх салбар хуралдааны 2023 оны 01 дүгээр хуралдаан
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцэх салбар хуралдааны 01 дүгээр хуралдаан 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цагт цахимаар эхэлнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал:
№ |
Төслийн нэр |
ААН |
1 |
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутагт орших “Наран” нэртэй барилгын чулууны ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл |
Даян-Оргил ХХК |
2 |
Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт орших “Модот уул” нэртэй талбайн тоосгоны шаврын ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол |
Тэгшхан ХХК |
3 |
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт орших алтны хүдэр баяжуулах цехийн техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол |
Говийн өгөөмөр хайрхан ХХК |
4 |
Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт орших "Бор толгод"-ын нүүрсний ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэл |
Манлай энержи ХХК |
5 |
Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших “Халзан бүрэгтэй” нэртэй газрын ховор шороон элементүүдийн ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол |
Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп ХХК |
6 |
Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт орших “Манлай” нэртэй чулуун нүүрсний ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол |
Шинэ лонгда ХХК |
7 |
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших Тал булаг-2 нэртэй хүрэн нүүрсний ордыг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол |
Цэгээн-Үүдэн ХХК |
8 |
Төв аймгийн Заамар сумын нутагт орших Бумбат-4 нэртэй алтны шороон ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол |
Хавчигийн ам ХХК |
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ