“Оюутны эрдэм шинжилгээний хурал -2022”-ийн шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа

Монгол улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой, уул уурхайн салбарын дээд боловсролтой үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ой, Монголын уурхайчдын өдөрт зориулсан уул уурхайн салбарын хөдөлмөрийн баатар, гавьяатуудын нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байгаа билээ. Уул уурхайн чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн докторант, магистрант, бакалаврын оюутнуудын дунд зарласан “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ”-ын хоёрдугаар шатны шалгаруулалтад ДОКТОРАНТ-ын бүтээлүүдээс Д.Ганзориг С.Цэдэндорж Ц.Амарсайхан нарын “Ил уурхайн хөрсний чулуулгийн бутлагдал, ширхэглэлийн судалгаа”, бүтээл "ТЭРГҮҮН" байранд Б.Улаанбаатар С.Цэдэндорж Б.Ганзориг Т.Баяртөгс нарын “Ил уурхайн ажлын бус хажуугийн өнцгийг тогтворжилтын нөхцөлөөр тодорхойлох судалгаа” бүтээл "ДЭД" байранд шалгарав. МАГИСТР-ын бүтээлээс ТЭРГҮҮН байранд Г.Энкүүш Б.Алтантуяа нарын “Нарийн ширхэглэлтэй чулуун нүүрсийг XDF-10 төхөөрөмжөөр баяжуулсан туршилтын үр дүн бүтээл”  “ДЭД”  байранд  Б.Бямбарагчаа “Алтны исэлдсэн хүдрийн металл авалтыг сайжруулах боломжийн судалгаа”  БАКАЛАВР-ын  бүтээлээс “ТЭРГҮҮН” байранд  Х.Гэрэлбадрах Ө.Аварзэд Х.Ариунболд Г.Амартүвшин Л.Даваацэдэв нарын “Баянголын төмрийн хүдрийн ил уурхайн тэсэлгээний холболтын схемийн оновчлол”, “ДЭД” байранд М. Дуламсүрэн Э. Номин-Эрдэнэ  нарын “Коксжих нунтаг нүүрсний баяжуулалтын үр дүнг сайжруулах нь /хөөсрүүлэгч урвалж OTZ100/”,  “ГУТГААР” байранд Б.Бат-Эрдэнэ Б.Ишжамц Г.Оюунчимэг нарын“Дүүжин шлюзээр тоосонцор алт ялгах туршилтын үр дүн”, “ТУСГАЙ” байранд  С.Тэргэл Э.Энхцэцэг Ергенбек нарын “Жийрэг үйлдвэрлэх CNC зүсэгч төхөөрөмжийн зохион бүтээлт” С. Хатанбаатар    Ц.Хажидмаа        нарын “Цагаансуваргын зэс-молибдений ордын зэсийн исэлдсэн хүдрийг флотацийн аргаар баяжуулах технологийн судалгаа” бүтээлүүд тус тус шалгарлаа.