Шатахууны чанарт тавих хяналтын тогтолцоог сайжруулна
БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага КОЙКА, УУХҮЯ болон Сангийн яам хооронд байгуулсан “Монгол Улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний эх үүсвэрийн чанарын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх” төслийн хэлэлцээр (2021-2025)-ийн хүрээнд АМГТГ, БНСУ-ын Газрын тосны чанар хангамжийн газар (К-Петро) хамтран газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамж, хяналтын тогтолцоог сайжруулах, мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд 2022 оны 09 дүгээр сарын 21-ээс 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд БНСУ-д зохион байгуулагдсан сургалтад Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын холбогдох албан хаагчид хамрагдаж, БНСУ-ын газрын тос, бүтээгдэхүүний хууль эрх зүй, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, чанар хяналтын тогтолцоо, татварын тогтолцоо болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаар арга туршлагаас суралцаж, судаллаа.