Монгол Улсад орчин цагийн уул уурхай үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын ‘Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэн 2022 оны 9 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд 10 дах удаагаа “Сэргэлтийг хамтдаа” уриан дор амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Олон улсын 100, дотоодын 400, нийт 500 орчим зочид төлөөлөгчид чуулга, уулзалтад оролцож, технологийн 40 компани үзэсгэлэн гаргаж, үзэсгэлэнг 1500 орчим хүн үзэж сонирхжээ. Чуулга уулзалт Шинэ сэргэлтийн бодлого нүүрсний салбарт, нүүрсний салбарын оролцогч талууд, Уул уурхайн салбар дах технологийн дэвшил, инновац, Нүүрсний зах зээл дэх өөрчлөлт, түүний дүн шинжилгээ, Нүүрс экспортлогч компаниудыг зам тээврийн бодлогоор дэмжих нь, Эрчим хүчний нүүрсний экспортын потенциал ба эрчим хүчний төслүүд, Нүүрсний компаниудын орон нутгийн хамтын ажиллагаа ба хариуцлагатай уул уурхай зэрэг 6 хэсэгт хуваагдаж, төрийн байгууллага, хувийн хэвшил, гадаад, дотоодын судлаачид илтгэлээ танилцуулж, холбогдох оролцогч талуудтай хэлэлцүүлэг хийсэн.

“Coal Mongolia-2022” чуулга уулзалтын үеэр Эрчим хүчний нүүрсний экспортын потенциал ба эрчим хүчний төслүүд хэсэгт АМГТГ-ын Уул уурхайн хэлтсийн дарга М.Мэндбаяр “Монгол Улсын эрчим хүчний нүүрсний нөөц ба экспортын потенциал” сэдвээр илтгэл тавьж, сэдвийн хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо.

2022-09-08