Дэлхий нийтэд үүсээд байгаа бараа, бүтээгдэхүүний тасалдал, хомсдол, түлш, шатахууны үнийн өсөлт зэрэг нь уул уурхайн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, зардалд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааг Ашигт малтмал, газрын тосны газраас хийж байна.

Ингэснээр уул уурхайн салбарын үйлдвэрлэлд гарч болзошгүй хүндрэл, бэрхшээл, цаашид тулгарч болзошгүй эрсдэл зэргийг урьдчилан тооцож, тэдгээрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Засгийн газарт хүргүүлнэ.

Иймд танай байгууллагын зүгээс уул уурхайн үйлдвэрлэл, түүний өртөг, зардалд шатахуун, химийн урвалж, тэсэлгээний материал, ажиллах хүчний асуудал хэрхэн нөлөөлж байгаа талаар асуулгыг эндээс татан авч асуулгад хариулж 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор mrpam.inforep@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

Утас: 51-263934, 99964995

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

УУЛ УУРХАЙН ХЭЛТЭС

2022-08-26