Хөрөнгө оруулалт шаардлагатай аж ахуйн нэгжүүдийн анхааралд
“Mongolian Mining Week 2022” арга хэмжээ 2022 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Шангри-ла зочид буудалд зохион байгуулагдана.
Уг арга хэмжээний үеэр хөрөнгө оруулагчдад аж ахуйн нэгжүүдийн хэрэгжүүлж буй төслүүдийг танилцуулахаар төлөвлөж байна. Иймд аж ахуй нэгжүүд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Цацралтай 264883 дугаарын утсаар холбогдож, мэдээлэл авна уу.