Mongolia Mining 2022

Mongolia Mining 2022 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 2022 оны 9 сарын 21-23 ны хооронд Улаанбаатар хотод 11 дэх жилдээ уул уурхайн салбарт өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг 3 өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулагдана.

Мongolia Mining 2022 олон улсын уул уурхайн үзэсгэлэн тухайн салбарт техник технологийн хамгийн чухал арга хэмжээнд тооцогддог бөгөөд Уул уурхайн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ашигт малтмалын газар дэмжин ажиллаж уламжлалт ёсоор Майнэкс Монгол ХХК, Экспо Монгол ХХК - тай хамтран зохион байгуулж байна.

Энэхүү үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагууд болон эдгээр салбарт оролцоо бүхий төрөл бүрийн 130 орчим бизнесийн байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж сурталчилах болно.

Үүнд:

  • Ашигт малтмалын олборлолт явуулж байгаа уул уурхайн компаниуд
  • Газрын тосны хайгуул олборлолтын компаниуд
  • Геологийн судалгаа шинжилгээ, хайгуулын компаниуд
  • Уул уурхай, газрын тосны машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэгчид
  • Өрөмдлөгийн үйлчилгээ, тоног төхөөрөмж нийлүүлэгчид
  • Тэсэлгээний бодис үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид
  • Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгчид
  • Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл нийлүүлэгчид
  • Катерингийн болон ложистикийн үйлчилгээ үзүүлэгчид
  • Байгаль орчны нөхөн сэргээх үйлчилгээ
  • Консалтинг, ня-бо бүртгэл, хууль зүйн зөвлөгөө болон үнэлгээний байгууллагууд
  • Банк санхүү, даатгалын компаниуд
  • Салбарын боловсролын байгууллагууд, их сургуулиуд
  • Хайгуул, ашиглалтын лиценз эзэмшигчид
  • Ашигт малтмалын худалдааны компаниуд
  • Автоматжуулалт, мэдээлэл технологийн, програм хангамжийн, лаборатор шинжилгээний болон харилцаа холбооны үйлчилгээнүүдийг хамрууулах юм.