БНСУ-ын Газрын тосны чанар хангамжийн газрын удирдлагууд Ашигт малтмал газрын тосны газрын дарга Л.Баярмандалын урилгаар Монгол Улсад айлчиллаа.
Ашигт малтмал газрын тосны газрын дарга Л.Баярмандалын урилгаар БНСУ-ын Газрын тосны чанар, хангамжийн газрын ерөнхийлөгч Ча Дон Хён тэргүүтэй төлөөлөгчид МУ-д 2022 оны 8 дугаар сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд айлчиллаа. Айлчлалын хүрээнд МУ-ын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр хамтран хэрэгжүүлж буй төслийн явцтай танилцаж, мөн Уул уурхай хүнд үйлдвэрийн яамтай “Техникийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт” гарын үсэг зурлаа.