“Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн байдлаар 100.38 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх  94.28 ам.доллар/баррель байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 4.06 хувь, “WTI” төрлийн газрын тос 1.54 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

“БРЕНТ” БОЛОН “WTI” ТӨРЛИЙН ГАЗРЫН ТОСНЫ ҮНИЙН СУДАЛГАА

 (2022.01.01-2022.08.02)

Эх сурвалж: www.oilprice.com 

Хятадын эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа нь эрэлттэй холбоотойгоор газрын тосны үнэ буурчээ

Хятадын эдийн засгийн тааруу байдал, дэлхийн зах зээлийн өсөлтийн удаашрал нь газрын тосны эрэлтийг бууруулж магадгүй гэсэн болгоомжлолын үүднээс долоо хоногийн арилжаа эхлэхтэй зэрэгцэн газрын тосны үнэ буурсан байна.

Эх сурвалж: https://www.bloomberg.com/news/articles/2021-07-18/oil-declines-after-opec-agrees-to-boost-production-into-2022?utm_medium=cpc_search&utm_campaign=NB_ENG_DSAXX_DSAXXXXXXXXXX_EVG_XXXX_XXX_Y0469_EN_EN_X_BLOM_GO_SE_XXX_XXXXXXXXXX&gclid=Cj0KCQjw852XBhC6ARIsAJsFPN01PbA6rwqcbp8doVbUvS8A-4xdPXWU56lmbWOi1615pXGm3szmu2MaAiNMEALw_wcB&gclsrc=aw.ds#xj4y7vzkg

ОПЕК+ уулзалтын өмнө газрын тосны үнэ буурчээ

Хөрөнгө оруулагчид энэ долоо хоногт болох ОПЕК болон бусад томоохон үйлдвэрлэгчдийн уулзалтад нийлүүлэлтийн зохицуулалт хийхээр бэлтгэж байсны улмаас Даваа гарагийн өглөө газрын тосны үнэ буурсан байна. “Брент” төрлийн газрын тосны фьючерс 63 цент буюу 0.6%-иар буурч, баррель нь 103.34 ам.доллар болсон бол АНУ-ын баруун Техасын газрын тосны үнэ (WTI) нэг баррель нь 75 цент  буюу 0.7%-иар буурч, 97.55 ам.доллар тус тус болсон нь Ази тивийн арилжааны хамгийн доод түвшинд хүрсэн байна.

Эх сурвалж: https://economictimes.indiatimes.com/markets/commodities/news/oil-prices-slip-ahead-of-opec-meeting/articleshow/93261403.cms

Оросын газрын тосны экспорт тогтворжиж, орлого тогтвортой байна

Даваа гарагт гаргасан “Блүүмберг”-ийн мэдээллээс харахад Оросын газрын тосны экспорт 2 дугаар сард Украин руу довтлохоос өмнөх оргил үеэс өдөрт 500 мянган баррелиар тогтвортой түвшинд байгааг харуулж байна. Мөн тус агентлагийн мэдээлснээр өнгөрсөн сарын 29-ний байдлаар Оросын далайн газрын тосны экспорт өдөрт 3.5 сая баррель хүрсэн бол дөрвөн долоо хоногийн дундаж үзүүлэлт 3.2 сая баррель болсон нь тогтворжсон үзүүлэлт юм.

Тодруулбал, “Блүүмберг” өнгөрсөн долоо хоногт Хятад, Энэтхэгийн худалдан авагчид Оросын газрын тосны худалдан авалтаас бага зэрэг татгалзаж байгаа талаар мэдээлсэн бол Оросоос Ази руу чиглэсэн газрын тосны урсгал тогтвортой хэвээр байна.

Абу Дабигийн Испанийн газрын тосны Cepsa компанийн ашиг жилийн 323%-иар өссөн байна.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Абу Дабигийн хяналтад байдаг Испанийн газрын тос, байгалийн хийн “Cepsa” (CPF.GQ) группын боловсруулалтын ашиг өнгөрсөн оны мөн үеэс 323 хувиар өссөн гэж тус компаниас мэдээллэв. Энэхүү ашигт ажиллагааны үзүүлэлт болох маржин 2021 оны мөн үеийнхээс дунджаар 4.5 ам.доллар байсан бол энэ улиралд нэг баррель нь 19.1 ам.доллар болж өссөн байна.

Эх сурвалж: https://www.reuters.com/business/energy/refining-margins-abu-dhabis-spanish-oil-co-cepsa-swell-323-yy-2022-07-29/