Брент төрлийн газрын тосны үнэ 1,42 ам.доллар буюу 1,3%-иар өсч, баррель нь 111,47 ам.доллар болсон бол АНУ-ын Баруун Техасын “WTI” төрлийн газрын тосны үнэ баррель нь 1,29 ам.доллар буюу 1,2%-иар өсч 105,56 ам.доллар болжээ. Хоёр жишиг үзүүлэлт долоо хоногт хоёр дахь удаагаа буурах хандлагатай байна.

“БРЕНТ” БОЛОН “WTI” ТӨРЛИЙН ГАЗРЫН ТОСНЫ ҮНИЙН СУДАЛГАА

 (2022.01.01-2022.06.24)

 

Эх сурвалж: www.oilprice.com 

Газрын тосны үнэ сүүлийн хоёр долоо хоногт буурах хандлагатай байна

Баасан гарагт “WTI” төрлийн газрын тосны үнэ баррель нь 104 ам.доллар орчим арилжаалагдсан бөгөөд инфляцийн өсөлтийг дарах зорилготой томоохон эдийн засагт мөнгөний түрэмгий чангаралт хийх нь дэлхийн эдийн засгийн уналтад хүргэж, газрын тосны эрэлтийг бууруулах вий гэсэн болгоомжлолын улмаас сүүлийн хоёр долоо хоног дараалан буурах хандлагатай байна.

Пүрэв гарагт гаргасан АНУ-ын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын PMI индексүүд хүлээгдэж байснаас хамаагүй доогуур гарсан нь АНУ-ын эдийн засгийн идэвхжил удааширч магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлэв. Үүний зэрэгцээ, дэлхийн газрын тос болон шатахууны нийлүүлэлт хатуу хэвээр байгаа хэвээр байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид үүнд болгоомжтой хандсан хэвээр байна. АНУ-ын томоохон газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон Эрчим хүчний сайд Женнифер Гранхолм нарын хооронд болсон шуурхай уулзалт мөн газрын тосны үнийг бууруулах тодорхой шийдэл гаргаж чадаагүй ч хоёр тал хамтран ажиллахаар тохиролцов.

Ирэх 7, 8 дугаар сард дэлхийн өдөр тутмын эрэлтийн 7 хувьтай тэнцэх хэмжээний олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцсон ч ОПЕК+-ийн зарим гишүүд газрын тосны салбарт дутуу хөрөнгө оруулалт хийж, Оросын нийлүүлэлтээ алдсан зэргээс шалтгаалан өсөлтийн зорилтоо биелүүлэхээр тэмцэж байна.

 www.bloomberg.com, https://www.investing.com/news/commodities-news/oil-prices-rise-on-tight-supply-inventory-uncertainty-2840443, https://tradingeconomics.com/stream

2022-06-24