ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ АИ-92 ШАТАХУУНЫ НӨӨЦ ХЭВИЙН БАЙНА

Улсын хэмжээнд 5 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 154,500 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,113 тн, АИ-92 автобензин 53,404 тн, АИ-95 автобензин 6,866 тн, ДТ 78,759 тн байгаа ба АИ-92 автобензиний 40, АИ-95 автобензиний 51 хоногийн, А-80 автобензиний 67, ДТ-ний 29 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 78,862 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,741 тн, АИ-92 автобензин 31,354 тн, АИ-95 автобензин 4,322 тн, ДТ 36,165 тн байгаа ба АИ-92 автобензиний 33, АИ-95 автобензиний 59, ДТ-ний 33 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 13,670 тн, хангайн бүсэд 9,542 тн, төвийн бүсэд 33,951 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,574 тн. байна