АМГТГ-ААС ЭТИОПИ УЛСЫН УУЛ УУРХАЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧДӨД “БИЧИЛ УУРХАЙН ЭРХ ЗҮЙН ОРЧИН БА ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ” СЭДВЭЭР ИЛТГЭЛ ТАНИЛЦУУЛЛАА.
Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалын урилгаар Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсын Уул уурхайн яамны төлөөлөгчид өнгөрсөн баасан гаригт Ашигт малтмал газрын тосны газар дээр ажиллаа. Тус улсын Уул уурхайн яамны Бичил уурхайн асуудал хариуцсан газрын дарга Мерга тэргүүтэй төлөөлөгч нар Монгол Улсад бичил уурхайн талаар туршлага судлах, хууль эрх зүйн орчинтой танилцах зорилгоор ирсэн юм. АМГТГ-аас Этиопи Улсын Уул уурхайн яамны төлөөлөгчдөд “БИЧИЛ УУРХАЙН ЭРХ ЗҮЙН ОРЧИН БА ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ” сэдвээр илтгэл тавьж, тэдний сонирхсон асуултад хариулт өгөв.