Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 58 дугаар зарлигаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн.

Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг иргэд,  аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалсны дагуу Ашигт малтмал, газрын тосны газар энэхүү хөдөлгөөнд нэгдэж өнгөрсөн намар 50 ширхэг мод тарьж ургуулсан  ба энэ жил үргэлжүүлэн Баянгол дүүргийн агропаркад 500 мод тарилаа.