Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд "Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл" хэлэлцүүлэг өнөөдөр Увс аймаг-т

"ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ,ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДЭЛ" хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын тамгын газрын ХБХОХ-ийн мэргэжилтэн Т.Төвсанаагийн илтгэлээс ОНЦЛОХ НЬ:

1. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байгуулалтад 3 аймгийн оролцоог тэгш хангах/ тухайн аймгуудаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тэнцвэртэй авч ашиглах/, ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулах

2. Наранбулаг сумын нутагт дах Харганатын төмрийн хүдрийг түшиглэн боловсруулах үйлдвэр байгуулах

/ Хорголжин төслийг дэмжин ажиллах ТЭЗҮ бэлэн/

3.Давст сумын нутаг дах Хүдэнгийн ордыг түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах төслийг дэмжих

4. Бичил уурхай эрхлэгчдийн ажиллах журам, хуулийн өөрчлөлтийг яаралтай хийж асуудлыг тодорхой болгох ,Засгийн газрын 355 дугаар тогтоолыг эргэн харах

УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.ЧИМЭД:

Увс аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хариуцлагатай уул уурхайг үр ашигтай, олон нийтэд өгөөжтэй, ил тод,нээлттэй ажиллуулах зорилтыг дэвшүүлэн, төр хувийн хэвшлийн уялдааг сайжруулж дотоодын нөөц болох нүүрс, төмөр, жонш, барилгын материал гэх мэт ашигт малтмалыг ашиглахаар зорьж байна.

УВС АЙМАГ: ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДЭЛ

Хэлэлцүүлгийн 2 дах хэсэг Байгаль орчин нөхөн сэргээлт хаалт, Орон нутагтай хамтран ажиллах гэрээ, Оролцогч талуудад тулгарч буй асуудал сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна. Хэлэлцүүлгийн модератораар АМГТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Дашпүрэв ажиллаж байна.Төр, Орон нутгийн засаг захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд Эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж, бүтээлчээр хэлэлцэх зорилго чиглэлийн дагуу явагдаж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ хэлэлцүүлэгт оролцож байгаа Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд хандан энэ уулзалтын үеэр орон нутагтай холбоотой үүссэн асуудлыг нэгмөсөн шийдээд явах нь зүйтэй. Аймгийн удирдлагуудын зүгээс Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд бүх талаар дэмжиж ажиллана гэв.